Шинэ Азиа Групп
Холбоо барих
Шинэ Азиа Групп ХХК · Улаанбаатар, Монгол · 2009 оноос

Монгол Улсын эрчим хүч, үйлдвэрлэлийн ирээдүйг түүчээлнэ.

Шинэ Азиа Групп нь Монгол улсад бүртгэлтэй эрчим хүч, хөдөө аж ахуй, AI технологи, боловсролын салбарт дэд бүтцийн төслүүд хэрэгжүүлэгч компани бөгөөд Тэлмэний 100 МВт-ын Дулааны Цахилгаан Станц төслийн концесс эзэмшигч юм.

ТУХАЙ

"Шинэ Азиа Групп" ХХК-ийн тухай

Шинэ Азиа Групп нь Монгол улсад бүртгэлтэй эрчим хүч, хөдөө аж ахуй, AI технологи, боловсролын салбарт дэд бүтцийн төслүүд хэрэгжүүлэгч компани бөгөөд Тэлмэний 100 МВт-ын Дулааны Цахилгаан Станц төслийн концесс эзэмшигч юм.

  • Эрхэм зорилго: Монгол улсад үндэсний хэмжээний дэд бүтэц, үйлдвэрлэлийг дэмжих.
  • Зорилтууд: Бие даасан, найдвартай эрчим хүч бүхий үйлдвэр технологийн паркийг байгуулж, хиймэл оюун ухаан (AI)-д суурилсан дата төвийн дэд бүтэц, хөдөө аж ахуй түүний дотор халал мах болон сарлагийн сүү боловсруулах кластерын тойрог эдийн засгийг хөгжүүлэн, Монгол Улсыг БНХАУ болон Персийн булангийн орнуудын хамтын ажиллагааны зөвлөлийн (GCC) бүстэй холбох.
Construction commencement ceremony speech
Манай гол төсөл

Тэлмэний 100МВт-ийн Дулааны Цахилгаан Станц

Монгол Улсын 2007 оны "Нэгдсэн эрчим хүчний систем хөтөлбөр"-ийн дагуу батлагдсан Тэлмэн ДЦС нь 100 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станц юм. "Шинэ Азиа Групп"-нь уг төслийн концесс эзэмшигч бөгөөд төсөл баригдах газрыг 40 жил эзэмших эрх болон 1 кВт.ц цахилгааныг 0.07 ам.доллароор худалдан авах гэрээ (PPA)-г Монгол улсын Засгийн газартай амжилттай байгуулсан.

Концессын гэрээгээр улсын нэгдсэн сүлжээнд цахилгаан худалдахаас гадна технологийн паркийн үйлдвэрлэлийн эрчим хүчний хэрэгцээг шууд тасралтгүй 24/7 хангахаар төлөвлөж байна.

100МВт
Суурилуулсан хүчин чадал
666,900МВтц
Жил тутам сүлжээнд нийлүүлэх эрчим хүч
$0.07/кВтц
Цахилгаан худалдан авах гэрээний үнэ
40жил
Газар эзэмших эрхийн хугацаа
Ажлын үзэсгэлэн

Түүхэн үйл явдлууд

Cooperation agreement signing with the State Property Committee

Хамтын ажиллагааны гэрээ

Монгол Улсын Төрийн өмчийн хороотой концессын онцгой эрх эзэмших гэрээнд гарын үсэг зурлаа.

Visit to China

БНХАУ-д хийсэн айлчлал

БНХАУ-ын Ниншя Хуй Өөртөө засах орны Инчуань хот.

Strategic cooperation signing

Стратегийн хамтын ажиллагаа

"Шинэ Азиа Групп" болон Хятадын үйлдвэрлэлийн салбарын хамтрагчдын хоорондын гэрээ хэлэлцээрийг баталгаажуулах гарын үсэг зурах ёслол.

Үйл ажиллагааны чиглэл

Манай төслүүд

"Шинэ Азиа Групп" нь Тэлмэний 100 МВт-ийн ДЦС-аас гадна Монгол Улсын эрчим хүчний дэд бүтэц, үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжих төслүүдийг санаачлан хэрэгжүүлж ирсэн.

Хэрэгжүүлсэн төслүүд

  • Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сум, Могойн голын уурхайг холбосон цахилгаан хангамжийг сайжруулах төсөл
  • Дорнод аймгийн Дашбалбар суманд "Шинь-Шинь" ХХК-ийн ЦДАШ, дэд станц
  • Дорнод аймгийн Мардайн 110/35/10кВ-ын ЦДАШ, дэд станц ("Khan Resources" LLC)
  • Дорнод аймгийн ДЦС-ын хуваарилах байгууламжийн өргөтгөл
Хөрөнгө оруулалтын давуу тал

Санхүүгийн хувьд үр ашигтай, стратегийн дэмжлэг бүхий төсөл

Монгол Улсын Их Хурлын шийдвэр болон ЗГ-ын 4 удаагийн тогтоол, Цахилгаан худалдан авах (PPA) гэрээгээр баталгаажсан Тэлмэн ДЦС нь улс төрийн сонгуулийн 4 дараалсан бүрэн эрхийн хугацаанд Засгийн газруудын тасралтгүй дэмжлэгийг авсаар ирсэн.

9.86%
Татварын дараах өгөөжийн хувь (FIRR)
9.7жил
Өртөг нөхөх хугацаа
18.44%
Өөрийн хөрөнгийн санхүүжилтийн IRR
$221.48сая
20 дахь жилийн хуримтлагдсан ашиг
80/20
Өр/өөрийн хөрөнгийн харьцаа
Нийгэмд буцаан өгөх нь

Нийгмийн хариуцлага

Community training session

Эх хэлний боловсрол, соёлыг дэмжих "Үлэмж эгшиглэн" сан

Шинэ Азиа Групп нь Эх хэлний боловсрол, Соёлыг дэмжих "Үлэмж эгшиглэн" сангийн үйл ажиллагааг 2009 оноос дэмжин хамтран ажиллаж байна. Дэлгэрэнгүйг www.ulemj.org цахим хуудаснаас үзнэ үү!

Оюуны бүтээлүүдийг дэмжих

Шинэ Азиа Групп нь оюуны бүтээлд хөрөнгө оруулалт хийх, үнэ цэнийг өргөх, сурталчлах үйлсэд идэвхтэй оролцдог оюун санааг дээдлэгч компани юм. Монголын нэртэй бичгийн хүмүүсийн 10 гаруй бүтээлийг хэвлүүлэн нийтэд хүргэсэн.

Ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх хөтөлбөр

Бид ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарч тодорхой төсөл хөтөлбөр хэрэгжүүлэн ажилладаг. Тухайлбал автомашин, орон сууцаар хангах хөтөлбөр, сургалтын тэтгэмж гэх мэт. Мөн ДЦС-д ажиллах ажиллагсдынхаа орон сууцны асуудлыг шийдвэрлэхээр 300 айлын цогцолбор хотхон барих төсөл хэрэгжүүлнэ.

Байгаль орчны хамгаалах хөтөлбөр

Бид хэрэгжүүлж буй төслүүдийнхээ хүрээнд байгаль орчинд ээлтэй техник технологи нэвтрүүлж, оновчтой хувилбарыг сонгон ажиллахыг эрмэлздэг бөгөөд холбогдох байгаль орчны хууль тогтоомжуудыг чанд мөрдөн ажиллаж байна.

Итгэл хүлээсэн түншүүд

Түншүүд ба Засгийн газартай харилцах харилцаа

Signing ceremony between New Asia Group and Chinese partners

Дотоодын түншүүд

Ministry of Finance
Ministry of Energy
Ministry of Industry
Golomt Bank
State Bank
National Power Transmission Grid
Development Bank of Mongolia
Завхан аймгийн Засаг даргын тамгын газар

Олон улсын түншүүд

ХКН-ын ТХ-ны Олон улсын хэлтсийн харьяа Эдийн засгийн хамтын ажиллагааны төв (CECC)
Ниншя Хуй ӨЗО-ны Гадаад харилцааны алба
БНХАУ-ын Экспорт & Зээлийн даатгалын корпораци (Sinosure)
БНХАУ-ын Үйлдвэр худалдааны банк (ICBC)
CITIC банк
China Light Industry Group Corporation (Sinolight)
China Energy Engineering Corporation
SEPCO
Chinese Academy of Agricultural Sciences
Sichuan Chuanguo Boiler Co.
Sino-Glory Resources Holding
Power China / Hebei Electric
Yinchuan Integrated Bonded Zone
Бидэнтэй холбогдоорой

Хамтдаа ажиллацгаая

Монголын эрчим хүч, дэд бүтцийн салбарт сонирхолтой хөрөнгө оруулагч, технологийн түнш, төрийн болон хувийн байгууллагуудаас санал хүсэлтийг хүлээн авахдаа таатай байх болно.

Компани

New Asia Group LLC

New Centry Building, Chinggis Avenue

Khan-Uul District, Ulaanbaatar, Mongolia

Ерөнхий асуулга

info@newasia.mn +976 7011 2078

Fax: +976 7011 2038