Хөнгөн үйлдвэрийн паркийн төсөл

“Шинэ Азиа групп” ХХК нь Завхан аймгийн Тэлмэн суманд барихаар төлөвлөж буй 100МВт-ын ДЦС-аа түшиглэн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк байгуулах санаачлага гарган саналаа холбогдох  төр, засгийн байгууллагуудад хүргүүлснээр төслийг дэмжиж Завхан аймгийн ИТХ-ын 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 62 дугаар тогтоол,  мөн “Шинэ Азиа групп” ХХК-д “Үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл” олгох тухай Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 352 тоот тогтоол тус тус гарав.

Энэ дагуу Шинэ Азиа групп нь 2014 оны 12-р сард БНХАУ-ын Гадаад худалдаа, техникийн хамтын ажиллагааны Хөнгөн үйлдвэрийн Синолайт корпорацитай хөнгөн аж үйлдвэрийн цогцолборын барилга угсралтын ажлыг гүйцэтгэх тухай гэрээнд мөн  БНХАУ-ын Нинша мужийн Иньчуань хотын Чөлөөт худалдааны бүстэй Стратегийн хамтын ажиллагааны гэрээнд тус тус гарын үсэг зурлаа. 

Энэхүү төсөл нь анх Монгол Улсад арьс ширний үйлдвэрийн цогцолбор байгуулах дэд бүтцийг барих Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, хувийн хэвшлийн оролцоо, санал санаачлагыг дэмжих, хөрөнгө оруулалтыг татахад хууль тогтоомжийн дагуу хамтран ажиллах зорилгоор Монгол Улсын Үйлдвэр, Хөдөө Аж Ахуйн Яам болон Шинэ Азиа групп ХХК “Арьс шир боловсруулах үйлдвэр байгуулах төсөл” хэрэгжүүлэхэд Хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичигт 2013 оны 3 дугаар сарын 11-ний өдөр гарын үсэг зурснаар эхэлсэн.

Манай компани нь санамж бичигт гарын үсэг зурснаас хойш Хөнгөн үйлдвэрийн технологийн парк байгуулах талаар олон төрлийн шат дараалсан ажлуудыг засгийн газар, яам, агентлаг, орон нутгийн хэмжээнд зохион байгуулж, судалгаа шинжилгээ хийсээр ирсэн ба хөрш орнуудын үндэсний томоохон үйлдвэрүүдийн туршлага, үйл ажиллагаатай танилцав.

Уг төслийг хэрэгжүүлснээр экологийн буюу иж бүрэн цэвэрлэх байгууламжтай, байгаль орчинд сөрөг нөлөөгүй, шинэ дэвшилтэт техник, технологи бүхий Хөнгөн үйлдвэрийн технологийн парк байгуулагдаж алслагдсан бүсийн аймаг, орон нутгийн мал аж ахуйн гаралтай түүхий эдийг боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн ард иргэдийн ашиг орлогыг нэмэгдүүлэх, орон нутаг, нийгэм, эдийн засгийн өсөлтийг сайжруулах, ажлын байр олноор бий болгох зэрэг олон талын ашиг өгөөжтэйгөөс гадна дотоодын зах зээлийг хангах болон гадаад зах зээлд өрсөлдөхүйц бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортлох боломж нээгдэх юм.

Нэр төрөл

Үзүүлэлт

1

Төслийн нэр

Хөнгөн үйлдвэрийн технологийн парк

2

Үйлдвэрлэл

Арьс шир, ноос, ноолуур, мах, сүү, жимс жимсгэнэ гэх мэт хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, материалыг боловсруулж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортлох

3

Санхүүжилтийн хэмжээ

500-600 сая ам доллар

4

Санхүүжилтийн хэлбэр

Гадаадын хөрөнгө оруулалт, хөнгөлөлттэй зээл

5

Байршил                                                                            

Талбайн хэмжээ

Завхан аймгийн Тэлмэн суманд баригдах ДЦС-д түшиглэн шинээр суурьшлын бүс байгуулах

-800 га

6

Хугацаа

Бүрэн ашиглалтад орох - 4 жил (Эхний ээлжийг 2 жилд)

7

Технологи

Иж бүрэн цэвэрлэх байгууламжтай, байгаль орчинд хал багатай, орчин үеийн дэвшилтэт технологи

- Өдөрт 10,000м3 бохир ус цэвэршүүлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламж

- 100МВт-ын ДЦС

8

Төслийн үр дүн

 

Арьс шир, мах сүү, ноос гэх мэт мал аж ахуйн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг гүйцэд боловсруулан, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоод, гадаадын зах зээлд нийлүүлэх, гадаад, дотоодын аж ахуйн нэгжүүдэд хөнгөн үйлдвэрийн чиглэлээр бизнес эрхлэх боломжийг бүрдүүүлэх, ажлын байр бий болгох, болровсруулах үйлдвэрийг хөгжүүлэх