Хятадын Үйлдвэр, Худалдааны Банкны төлөөлөгчийн газар Монгод нээгдлээ

Хятадын үйлдвэр, худалдааны банк /ХҮХБ/ 2017 оны есдүгээр сарын 5-ны өдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо Төлөөлөгчийн газраа нээлээ.

Нээлтийн ёслолд Шинэ Ази группийн ерөнхий захирал Л.Төрбаяр, дэд захирал Насанмэнд, ахлах зөвлөх Б.Шаравсамбуу нар онцгой зочноор оролцлоо.

Нээлтийн ёслолын үеэр ХҮХБ-ны ерөнхийлөгч Гу Шу хэлэхдээ “Монгол бол “Бүс ба Зам” санаачилгад хамаарах чухал улсуудын нэг. Хятад болон Монгол Улс энэ санаачилгын хүрээнд банк санхүү, аж үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллах томоохон боломжуудыг хоёр талд олгох хамтын ажиллагааны хэлэлцээрүүдэд тавдугаар сард гарын үсэг зурсан” гэлээ.

Тэрбээр цааш нь ярихдаа “ХҮХБ нь Монголын зах зээлд ач холбогдол өгсөөр ирсэн. Манай энэхүү Төлөөлөгчийн газар нь зэх зээлийн судалгааг идэвхтэй хийж, Хятад-Монголын эдийн засаг ба худалдааны харилцааны гүүр болох болно” гэсэн байна.