Хамтын ажиллагааны уулзалт

БНХАУ-ын Бээжин хотноо 2017 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр Тэлмэний ДЦС-ын төслийн хөрөнгө оруулалтын талаар БНХАУ-ын Үйлдвэр, худалдааны банк (ICBC), Экспорт, зээлийн даатгалын SINOSURE (China Export & Credit Insurance Corporation) корпораци, Монгол Улсын Хөгжлийн банк болон Шинэ Ази групп ХХК-ийн удирдлагууд хамтын ажиллагааны уулзалт зохион байгуулж санхүүгийн хаалтын гэрээний зарчмын тохиролцоонд хүрлээ. Уулзалтад Шинэ Азиа групп, МУ-ын хөгжлийн банк, БНХАУ-ын SINOSURE Зээлийн даатгалын корпораци, Хятадын үйлдвэр худалдааны банк (“ICBC”)-ны албаны хүмүүс оролцлоо.