Улиастайн Дулааны Станцын төсөл

Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан төв, суурин газрын дулаан хангамжийг сайжруулах зорилтыг богино хугацаанд шийдвэрлэх ажлын хүрээнд Засгийн газрын 2014 оны 29 дүгээр тогтоол гарсныг үндэслэн найман аймгийн төвд шинээр дулааны станц барихаар болсон билээ.

Энэ дагуу Завхан аймгийн төв Улиастай суманд шинээр 35 МВт-ын дулааны станц, дулааны шугам сүлжээ барих төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны 4 талт гэрээг “Шинэ Азиа групп” ХХК нь Эрчим хүчний яам (ЭХЯ), Эрчим хүчний зохицуулах хороо (ЭХЗХ), Завхан аймгийн засаг дарга нартай 2014 оны 5-р сарын 22-ны өдөр байгуулав.

Үзүүлэлт

Хэмжээ

1

Хөрөнгө оруулалтын хэмжээ

25 орчим тэрбум төгрөг

2

Хөрөнгө оруулалтын хэлбэр

Хөрөнгө оруулах-гүйцэтгэх-ашиглах

3

ДС-ын хүчин чадал

3х11.63 МВт буюу 35 МВт

4

Газрын байршил

Завхан аймаг, Улиастай сум, Өлзийт баг,

“Улиастай эрчим хүч” ХХК-ийн урд

5

Талбайн хэмжээ, хугацаа

5.7 га, 30 жил

6

Дулаан дамжуулах төв

2-5.5 МВт чадалтай 10 дулаан дамжуулах төв байгуулна.

7

Дулааны шугам сүлжээ

2х6 км урт

Дулааны станцын шав тавих ёслолын ажиллагааг 2014 оны 8-р сарын 15-ны өдөр Улиастай суманд хийв.

ДС-ын төслийн хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгэн бэлтгэл ажлаа хангаад байна.

Хийгдсэн ажил

Хугацаа

Тайлбар

1

Санхүүгийн гэрээ

2014.09.15

ЭХЯ-тай байгуулав

 

2

Хяналтын гэрээ

2014.10.06

ЭХХТ-тэй ажлын явцын техникийн хяналтын гэрээг байгуулав.

3

Газар эзэмших гэрээ

2014.09.23

Завхан аймгийн ГХБХБГ-тай байгуулав.

4

Усны гэрээ

2014.09.18

“Амь Ус” трейд ХХК-тай байгуулав.

5

Нүүрс худалдах, худалдан авах гэрээ

2014.09.24

Могойн гол ХК-тай байгуулав.

6

Ашиглалтын гэрээ

2014.09.24

Завхан аймгийн ЗДТГ-тай дулааны эрчим хүч ашиглах тухай гэрээ байгуулав.

7

Ажил гүйцэтгэх гэрээ

2014.09.05

ЭХХТ-тэй лабораторийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулав.

8

ДС-ын ТЭЗҮ

2013

Эрчим хүчний яамны захиалгаар Мон-Энержи консалт ХХК хийж гүйцэтгэв.

9

ДС, шугам сүлжээний ажлын  зураг төсөл

2013

Эрчим хүчний яамны захиалгаар Мон-Энержи консалт ХХК хийж гүйцэтгэв.

10

ДС, шугам сүлжээний ажлын төсөв

2013

Мон-Энержи консалт ХХК хийж гүйцэтгэв.

11

ДС-ын барилгын инженер-геологийн судалгааны ажил

2012

Инжгеотех ХХК хийж гүйцэтгэв.

12

Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ

2014.09.10

“Сату” ХХК-тай байгуулсан бөгөөд одоогоор Байгаль орчны төлөв байдлын үнэлгээг хийж дуусаад байна.

13

Тоног төхөөрөмж худалдан авах гэрээ

2014.08.26

БНХАУ-ын Ху Н ан Илида Эрчим Хүчний Технологи ХХК-тай зураг төслийг боловсронгуй болгох, станцын иж бүрэн тоног төхөөрөмжийг худалдан авах суурилуулах тухай хамтын ажиллагааны гэрээ байгуулав.

14

Эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрөл

2014.10.03

ЭХЗХ-ны тусгай зөвшөөрөл олгох хурлаар

15

Эрчим хүчний барилгын байгууламжийн ажлыг эхлүүлэх зөвшөөрөл

2014.09.23

Эрчим хүчний яам олгов.