АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ҮЕ ШАТ

Бид “Бизнесийн байгууллагын өрсөлдөөний хамгийн гол давуу тал-чадварлаг хүний нөөц” гэж үзэн өөрийн гэсэн зорилготой, үнэнч шударга, байгууллагын соёлд дасан зохицох чадвар бүхий хэн бүхэнд ажил олгохдоо таатай байдаг. Хэрэв та шинийг бүтээж, өөрийгөө хөгжүүлэх боломжтой ажлын байр сонирхож байгаа бол сонгон шалгаруулалтын НЭЭЛТТЭЙ бодлого баримталдаг манай хамт олонд хандаарай.

Ажилтан сонгон шалгаруулах үе шат:

         I үе шат: Анкет бөглөх

-Тухайн санал болгосон ажлын байранд хандсан ажил горилогчийн анкетанд тавигдсан шаардлагыг бүрэн хангасан эсэхээр судалгаа хийж  II-р шатанд оролцох урилга, сонгон шалгаруулалтын байршил, хугацааг  утсаар мэдэгдэнэ.

         II үе шат:  Асуудалд хандах ур чадварын тест авах

-Ажлын байранд тавигдах шаардлагуудыг хангасан ажил горилогчдоос мэргэжлийн онолын мэдлэг, ажлын туршлага, ур чадварыг шалгах тестээр сорил  авах, ярилцлага  хийх зэргээр дүгнэнэ.

         III үе шат: Ганцаарчилсан ярилцлага

Сонирхол татахуйц ажил горилогчийг ярилцлаганд урьж харилцааны ёс зүй, хувь хүний төлөвшил, байгууллагын соёлд дасан зохицох чадвар, ажилд хандах хандлагыг тодорхойлох зорилгоор нээлттэй ярилцлага хийнэ. 

         IV үе шат: Эцсийн шийдвэр гаргах үе шатууд багтана

Шалгаруулалтыг явуулахдаа мэдлэг, туршлага, дадлагатай, ажил гүйцэтгэх өндөр ур чадвартай, байгууллагад мэдэгдэхүйц хувь нэмэр оруулж чадах ажилтныг сонгоход бүхий л арга хэмжээг чиглүүлнэ.

Албан тушаал дэвших, сурч хөгжин туршлагажих, ажлын нөхцлөө сайжруулах боломж олгох зорилгоор байгууллагад шинээр бий болсон болон сул байгаа орон тоонд дотроосоо нэн тэргүүнд өрсөлдүүлэх бодлого баримтална.

Жич:  Шинэ Ази Групп нь ажилд орохыг хүссэн өргөдлийг хүлээн авснаар өргөдөл гаргагчийн өмнө ямар нэгэн хариуцлага хүлээхгүй бөгөөд зөвхөн тавигдах шаардлагад нийцсэн өргөдөл гаргагчтай  эргэн холбоо барих ба хүлээн авсан материалыг буцаан олгохгүй болно.