ХҮНИЙ НӨӨЦИЙН МЭНДЧИЛГЭЭ

Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая.

Эрчим хүчний салбарт концессын гэрээ байгуулсан анхдагч компани, салбартаа нэр хүндтэй тэргүүлэгчдийн нэг, Монгол Улсын хөгжил дэвшил, бүтээн байгуулалтын их үйлсэд томоохон хувь нэмэр оруулж буй Шинэ Ази групп нь хүний нөөцийн бодлогыг компанийн стратегийн зохистой түвшинд төлөвлөн зохион байгуулж, олон улсын түвшинд өрсөлдөхүйц, чадварлаг хүний нөөцийг бүрдүүлэн, ажилтнуудын ажлын бүтээмж, сургалт хөгжил, сэтгэл ханамжийг тасралтгүй сайжруулан ажиллах зорилтын хүрээнд ажиллаж байна.

Мөн түүнчлэн бид ажилчдынхаа бүтээлч сэтгэлгээ, урам зоригийг хөхүүлэн дэмжиж хөгжүүлэхийн сацуу тэдний соёл, боловсрол, нийгмийн асуудалд ихээхэн анхаарч цалин урамшууллын систем, ажлын зохион байгуулалт, бүтцийг тогтмол сайжруулан ажиллаж байна.

Шинэ Ази групп нь санхүү эдийн засаг, эрчим хүч, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний боловсруулалт, барилга болон мэргэжлийн боловсрол олгох чиглэлээр мэргэшсэн, дадлага туршлагатай, чадварлаг баг бүхий 70 гаруй ажилтанаас бүрдсэн бизнесийн нэр хүнд, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх өндөр ёс зүйтэй хөрөнгө оруулалт, санхүүжилтийн зөвлөх үйлчилгээний компани.

Манай компанид ажилд орохоор горилж буй танд манай хамт олны зүгээс ажлын таатай орчин, нөхөрсөг харьцаа, эрч хүчээр дүүрэн ажил амжилтын шинэ өндөрлөгт хүрэх арга зам, бололцоог нээж өгөхдөө баяртай байна. Танд зөвхөн үүрэг хариуцлага хүлээлгэх бус жинхэнэ манлайлагч болж хөгжихөд тань бид туслана.

Энэ хуудсаар манай компанид ажилд орох хүсэлт гаргах болон, шинэ ажлын байрны зарууд, ажилтан сонгон шалгаруулах процесстэй танилцах боломжтой юм.

Таныг бидэнтэй холбоо барина гэдэгт итгэлтэй байна.

Танд амжилт хүсье.