НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА

Шинэ Ази Групп нь нийгмийн хариуцлагаа дээдлэн 2009 оноос одоог хүртэл Эх хэлний боловсрол, Соёлыг дэмжих “Үлэмж эгшиглэн” сангийн дараах голлох үйл ажиллагаатай хамтран ажилласаар ирлээ.

  1. Эх хэлний олимпиад

ЕБС-ийн сурагчдын хэл, эх хэлний мэдлэгийг гүнзгийрүүлж, зөв, цэвэр бичиж, оновчтой ярихад сургах, монгол бичгээ эрхэмлэн дээдэлж сурах, монгол хэл, уран зохиолын болон анхан шатны багш нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, сургууль багш нарын хамтын ажиллагааг бэхжүүлж, харилцан суралцах нөхцлийг бүрдүүлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор жил бүр “Эх хэлний олимпиад”-ыг Завхан аймгийн Идэр сумд зохион байгуулдаг. Олимпиадад Завхан, Говь-Алтай, Хөвсгөл, Орхон, Увс аймгуудаас багш сурагчид ирж оюун билгээ сорьдог ба жил бүр улам өргөжиж хүрээгээ тэлж байна.

  1. Тэтгэлэгт хөтөлбөр

Энэхүү хөтөлбөр нь уламжлал болгон зохион явуулдаг Монгол хэл, уран зохиолын ахмад багш, АБТА Л.Лхагважавын нэрэмжит “Эх хэлний олимпиад”-ын X-XI ангийн сурагчдын дунд эсээ бичлэгийн уралдаанд түрүүлсэн сурагчийн сонгосон их дээд сургуулийн сургалтын төлбөрийг нь бүрэн хариуцдаг.

  1. Ном хөтөлбөр

Ном бол ухамсарт хүний анхдагч соёлт хэрэгцээ юм. Тийм ч учраас монголын алдарт эрдэмтэн, зохиолчдын оюуны бүтээлд хөрөнгө оруулалт хийх, үнэ цэнийг өргөх, сурталчлах үйлсэд идэвхтэй оролцож уншигчдад түгээхийн зорилгоор бүтээлүүдийг нь хэвлүүлэн ажилладаг.

Бид өөрсдийн үнэ цэнэ, байгууллагын үйл ажиллагааны соёл, шийдвэрээ байгаль орчинд ээлтэй, нийгэм, эдийн засгийн аливаа хууль, дүрмийн дагуу гаргаж, нийгмийн сайн сайхны төлөө үйл ажиллагаагаа явуулдаг оюун санааг дээдлэгч байгууллага.